Суралцах бүх хугацаанд дотуур байранд байрлах /дотуур байраар хангах/
Их сургуулиас зохион байгуулдаг оюутны боловсрол, шинжлэх ухаан, нийгэм олон нийтийн, бүтээлч, спортын арга хэмжээнд оролцох
ОХГХ-н хэлний бэлтгэл сургалтад суралцсан гэрчилгээ
Орос хэлний мэдлэгийн түвшинг баталгаажуулсан улсын шалгалт авах, гэрчилгээг олгох
Хөтөлбөрийн гол зорилго нь орос хэлний практик ур чадварыг (ярих, сонсох, унших, бичих) бүрдүүлэх, хөгжүүлэх явдал юм.
Оюутнууд сургалтанд ирэхдээ орос хэлний мэдлэгийн түвшинг тогтоох шалгалт өгдөг. Оюутнуудыг шалгалтын үр дүнд, суралцах хугацаа болон сургалтын зорилгод үндэслэн бүлэгт хуваадаг.
Дараахь асуудлуудад онцгой анхаарал хандуулдаг:
- чөлөөтэй харилцах;
- сонсон мэдээллийг ойлгох;
- бичих чадвар;
- үгсийн санг нэмэгдүүлэх;
- орос хэлний дүрэм;
- үг, үсгийн дуудлага (өдөр тутмын хичээлийн нэг хэсэг);
- орос хэл, соёлыг ойлгож, танилцах;
- орос ардын уламжлал болон орос зан, үйлдлэлийн онцлогыг ойлгож мэдрэх /танилцах/.
Хөтөлбөрийн чиглэлүүд
БУИС-ийн Олон улсын факультет нь дараахь чиглэлээр (профиль) төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
- хэл шинжлэл,
- эдийн засаг,
- соёл урлаг.
Сургалт үргэлжлэх хугацаа
Curricula are prepared for mastering the Russian language in 1 year (September-June).
Special programs for trainees coming for short-term training (6 months) and long-term training (1.5 and 2 years) are also practiced.
Орос хэл эзэмшихэд зориулагдсан сургалтын хөтөлбөр нь 1 жил (9-6-р сар) үргэлжилнэ.
Суралцан, дадлагажихаар ирсэн оюутнуудад зориулсан богино хугацааны (6 сар) болон урт хугацааны (1.5 ба 2 жил) жилийн хугацаатай тусгай хөтөлбөрүүд байдаг.
Судлагдахууны бүлэг хөтөлбөр
Бэлтгэл ангийн оюутнууд орос хэл, түүнчлэн цаашид сонгон суралцах чиглэлээсээ хамааран: уран зохиол, түүх, нийгэм судлал, математик, мэдээлэл зүй, орон нутаг болон бүс нутаг, соёл, урлаг судлал гэх мэт чиглэлээр суралцдаг.
Нэг жилийн бэлтгэл хөтөлбөрийн дийлэнх хэсгийг орос хэл сургалтаас бүрддэг.
Сонгосон мэргэжлийн чиглэлээс хамаарч ярианы хэв маягийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлахад онцгой анхаарал хандуулдаг.
Хэлний сургалт
Сургалт орос хэл дээр явагдана.
Хичээлийг гадаадын иргэдэд зааж байсан туршлагатай, өндөр ур чадвартай багш нар заадаг.
БУИС-ийн Олон улсын факультетийн бэлтгэл факультетийг сонгох гол шалтгаанууд:
Хэлний орчинд нь эрчимтэй суралцсанаар орос хэл сурах болон оросын аль ч их дээд сургуульд элсэн суралцах боломжийг олгоно.
Өндөр түвшний мэргэшсэн багшлах боловсон хүчиний бүрэлдээхүүнтэй
Гадаад оюутнуудын дасан зохицох үйл явцыг хурдасгахад тусалдаг соёл, урлагийн арга хэмжээнүүд
Сурах, амьдрах тав тухтай орчин нөхцөл
Шилжин суралцах боломж
Гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын хувьд БУИС-д 1 жил хамрагдах боломжтой.