Төмөр Замаар
Транссибирийн автозам (Холбооны хурдны зам М53 ба М55), Транссибирийн төмөр зам зэрэг чухал автозам болон төмөр замууд Эрхүү хотыг Оросын бусад бүс нутагтай холбодог.
Эрхүү хотын төв хэсгийн эсрэг талын Ангара мөрний эрэгт Москва, Владивосток хүрэх холбооны авто болон төмөр замууд дайран өнгөрдөг.
Эрхүү-Пассажирский бол Оросын Эрхүү хотын зорчигч тээврийн гол өртөө бөгөөд Транссибирийн төмөр замын чухал цэг юм.
Эрхүү-Пассажирскийн төмөр замын өртөө
Эрхүү-Пассажирскийн төмөр замын өртөө
Эрхүү-Улаанбаатар (Монгол) чиглэлийн галт тэрэг долоо хоногт хоёр удаа буюу Эрхүү хотоос – Мягмар, Баасан гарагт, Улаанбаатар хотоос – Бямба, Ням гарагуудад явдаг. Аялал үргэлжлэх хугацаа 22 цаг. Нэг талын аялалын үнэ 12,000 рублиэс эхэлдэг. (~120$)