БУИС-ийн оюутны хотхон
БУИС-ийн оюутны хотхон

Байгалийн Улсын Их Сургууль нь Байгаль нуураас холгүй Зүүн Сибирийн соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн төв болох Эрхүү хотод оршдог.

Байгалийн Улсын Их Сургуулийн барилгыг Эрхүү хотын түүхэн дурсгалд тооцдог. Оюутны хотхон нь 100 гаруй жилийн түүхтэй.

БУИС-ийн үндсэн байр (Александр-Мариинскийн сургуулийн хуучин барилга) нь 1894 онд хаан Александр III болон Мария Федоровна нарын гэрлэсний 25 жилийн ойд зориулан архитектор В.А.Рассошинийн дизайны дагуу баригдсан.

Байгалийн Улсын Их Сургуулийн орчин үеийн оюутны хотхон нь Эрхүү хотын төв гудамжууд болох Ленин болон Карл Марксын уулзвар дээр байрладаг.

Ойр орчимд нь хотын гол үзэсгэлэнт газрууд, театрууд, музейнүүд, худалдааны төвүүд, нийтийн тээврийн буудлууд зэрэг дэд бүтэц сайн хөгжсөн.

Байгалийн Улсын Их Сургуулийн оюутны хотхон нь компьютерийн ангиуд, цайны газар болон кафе, номын сангууд мөн түүнчлэн биеийн тамирын заал, номын дэлгүүр, бичгийн хэрэгслийн дэлгүүр бүхий 10 байрнаас бүрддэг.

Хичээлийн байр No2 (үндсэн барилга),
Лениний гудамж 11

Байгалийн Улсын Их Сургуулийн төв оюутны хотхоны газрын зураг

1-6-р хичээлийн байрууд нь тохиромжтой гарцаар холбогдсон ба Карл Марксын гудамж, Горькийн гудамж, Лениний гудамжнаас орох боломжтой гурван орц бүхий нэг хашаатай.

Тээврийн хэрэгсэл

Хичээлийн байр 1-6 (Лениний гудамж, 11)
bus Автобусны буудал
«Художественный музей»

Автобусны дугаар
3 6 7 8 11 12 14 14б 21 28р 29 29а 30 33 37 38 39 42 43 56 65 66 67 74 77 80 88 90 372 427 428 480
Микроавтобусны дугаар
61616к 20 23 40 64 99 120126 331 333 377 401 416 417 425
bus Автобусны буудал
«Экономическая академия»

Автобусны дугаар
3 8 20 372
Микроавтобусны дугаар
2064377
bus Троллейбусны буудал
«Художественный музей»

Троллейбусны дугаар
3 4 7 8
bus Трамбайн буудал
«Горького»

Трамвайны дугаар
1 2

БУИС-ийн оюутны хотхоны галерей

Байр No 3 (оюутны хотхоны хашаан дахь өндөр барилга)
Оюутны хотхоноос гудамж руу гарах гарц
Байр № 4,5
Горькийн гудамж, 22 байшин (Байр № 6)
Красноармейский гудамж, 6 байшин (Байр № 10)
Оюутны соёл, амралт чөлөөт цагийн төв “Художественный”
Лапиний гудамж (Байр № 8)